mnNOG4 тэтглэгт хөтөлбөр зарлагдлаа

MNNOG#4 2022 тэтгэлэгт хөтөлбөр

MNNOG#4 2022 сургалтанд хамрагдах тэтгэлэгт хөтөлбөр эхэлж байна. Бид 2019 онд MNNOG#1 үйл ажиллагаандаа анхлан тус хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлсээр байгаа юм. Та бүхэн уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээнэ үү.  

Тэтгэлэгийн зорилго: 

Уг хөтөлбөр нь улсынхаа мэдээлэл холбооны салбарт хувь нэмрээ оруулах, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус болон  монгол орны өнцөг булан бүрт байгаа мэргэжилтнүүдийг дэмжих зорилготой болно. 

MNNOG#4 2022 хурал, сургалтанд оролцсоноор:

Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж, мэргэшиж буй мэргэжил нэгт нөхөдтэйгөө технологийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал бодлоо хуваалцаж, туршлага судлах, заавар зөвөлгөө авах, гадаад дотоодын экспертүүдийн мэргэжлийн сургалтанд сууж шинийг сурах, мэдлэгээ бататгах  өргөн боломжуудыг нээж өгөх юм.

Тэтгэлэгтэй холбоотой чухал огноо:

  • 2022/9/30 – 10/12 Хүсэлт хүлээж авах /online registration via www.nog.mn/ 
  • 2022/10/13-14 Шалгаруулалт хийх
  • 2022/10/15-16 Мэдэгдэл илгээх, холбоо барих
  • 2022/10/20 Баталгаажуулалт хүлээн авах сүүлийн хугацаа 

Тэтгэлгийн багц

  • Хурал болон сургалтын төлбөр болох 400,000₮ чөлөөлөх
  • Хурал болон сургалтын үеэрх олон нийтийн арга хэмжээнд үнэ төлбөргүйгээр оролцох эрх 
  • Тэтгэлэг/Гарын мөнгө 150,000₮ 

Хэрхэн сонгох вэ?

Зохион байгуулалтын хороо нь илгээсэн хүсэлт бүртэй сайтар танилцан шалгаруулалтыг хийх бөгөөд дараах болзол хангасан тэтгэлэг горилогчдод давуу тал олгоно. 

Үүнд:

Мэдээлэл холбоо, сүлжээний чиглэлээр  суралцдаг, өөрийн мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах сонирхолтой, чин эрмэлзэлтэй оюутан залуус болон орон нутагт ажиллаж буй салбарын мэргэжилтнүүд.

Хүсэлт гаргагчдаас сонгогдсон хүмүүсийн жагсаалтыг NOG.MN вэб сайт болон MNNOG facebook хуудсаар зарлан мэдээлэх түгээх болно.