************************
mnNOG 2: Илтгэл тавих урилга
************************

 

mnNOG(Mongolian Network Operators Group)-ийн Хөтөлбөрийн комисс “Монголын Сүлжээний Операторуудын хоёр дахь чуулган” уулзалтанд илтгэл тавих хүсэлтэй хүмүүсийг урьж байна. Уг чуулган 2020 оны 10-р сарын 28-ны Лхагва гаригт виртуал, онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.


Хөтөлбөрийн хугацаа:

Илтгэл тавих санал хүлээн авч эхлэх хугацаа                                     : 2020 оны 09-р сарын 15

Илтгэл тавих санал хүлээн авах сүүлийн хугацаа                               : 2020 оны 10-р сарын 22

Дэлгэрэнгүй хөтөлбөр нийтлэгдэх хугацаа                                         : 2020 оны 10-р сарын 23

 

Дараах холбоосоор орж илтгэлээ илгээх боломжтой: https://submission.apnic.net/user/login.php?event=127

 

Хуралд тавигдах илтгэлүүдийг сонгон шалгаруулахдаа илтгэл тавих санал илгээсэн дарааллыг харгалзан үзэхийг анхаарна уу.

Мөн mnNOG дээр танилцуулах илтгэлд ямар нэгэн ашгийн төлөө зорилго бүхий (маркетинг, борлуулалт болон  борлуулагчийн) мэдээлэл оруулахгүй байхыг хатуу анхааруулж байна.

 

Илтгэлийн сэдвүүд:

Интернет болон сүлжээний ашиглалт, түүний үйл ажиллагаа, судалгаатай холбоотой сэдвээр хэлэлцүүлэг хийхийг уриалж байна. Жишээ болгож зарим түгээмэл сэдвүүдийг доор  жагсаан орууллаа. Илтгэл нь сүлжээ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулагдсан агуулгатай байх бөгөөд үргэлжлэх хугацаа 25 минутаас хэтрэхгүй байна.

  • Интернетийн суурь сүлжээний үйл ажиллагаа
  • IPv6 хэрэгжүүлэлт ба шилжилтийн технологиуд
  • Дата төв ба тэдгээрийн технологиуд, виртуалчилал
  • COVID19-тэй холбоотой сүлжээний сорилтууд
  • Хандалт болон дамжуулалтын сүлжээний технологиуд (Оптик кабель, DSL, LTE/5G, утасгүй сүлжээ, хотыг хамарсан этернет, хэсэгчилсэн замчлал)
  • Сүлжээний аюулгүй байдлын асуудлууд (NSP-SEC, DDoS, Anti-Spam, Anti-Malware)
  • Програм хангамжид суурилсан сүлжээ (SDN) / Сүлжээний автоматжуулалт
  • Контент ба үйлчилгээ хүртээлт (мультикаст, дуу, дүрс, видео, телефон утас, тоглоом) болон үүлэн тооцоолол.
  • DNS / DNSSEC болон RPKI
  • ccTLDs, gTLDs, IDNs
  • IXP болон Peering
  • Зүйлсийн интернэт болон түүний архитектур, стандарт, үйлчилгээ, аюулгүй байдал, хаягжуулалт, удирдага.
  • Нээлттэй эх сурвалжтай хэрэгсэл, үйл ажиллагаа
  • бусадтайгаа хуваалцахыг хүсч буй үйл ажиллагааны технологитой холбоотой аливаа кейс судалгаа

 

Илтгэл илгээх журам:

Илтгэл тавих санал илгээхдээ ноорог слайдаа PDF файл хэлбэрээр ЗААВАЛ хавсаргана уу. Слайдаа илгээгээгүй тохиолдолд бид уг илтгэлийг шалгаруулалтад оруулах боломжгүйг анхаараарай. Дуусаагүй буюу үргэлжилж байгаа ажил, судалгааны илтгэлээ хамгийн сүүлийн үеийн явцын талаарх өгөгдөл мэдээлэлтэйгээр илгээж болно.

 

mnNOG2 чуулган Монгол хэлээр зохион байгуулагдах ба илтгэлүүдийг Монгол, Англи аль ч хэлээр хүлээн авах боломжтой. Гадаад орноос оролцох мэргэжилтэн судлаачид Англи хэл дээр илтгэл тавина.

 

Та бүхнийг “Монголын Сүлжээний Операторуудын хоёр дахь чуулган” (МNNOG2) уулзалтанд идэвхтэй оролцоно уу хэмээн уриалж байна.

 

 

Та бүхэнд амжилт хүсье!

 

Энхтайваны Улсболд

mnNOG 2 Хөтөлбөрийн Хороо

_______________________________________________
MNNOG mailing list
MNNOG@nog.mn
https://mailman.apnic.net/mailman/listinfo/mnnog