mnNOG(Mongolian Network Operators’ Group) нь сүлжээний инженер, техникийн мэргэжилтнүүдийг сүлжээ, аюулгүй байдал болоод интернэт сүлжээний бусад технологиудын талаар сургалт болон мэдлэг туршлага солилцох үйл ажиллагаагаар хангах зорилготой бий болсон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн ашгийн төлөө бус нэгдэл юм. Бид сургалт, уулзалтууддаа олон улсын болон дотоодын өндөр туршлага мэдлэгтэй мэргэжилтнүүдийг урин оролцуулж, тэдний тэргүүн туршлагууд(BCP), сүүлийн үеийн шинэлэг мэдлэг мэдээллийг Монгол инженер мэргэжилтнүүддээ хүргэхийг зорих болно. Мөн mnNOG форум нь дотоод гадаадын интернэт сүлжээ, контент үйлдвэрлэгч компаниудын хоорондоо уулзах, хамтарч ажиллах бас нэгэн боломж байх болно гэдэгт итгэлтэй байна.

Үүсэн байгуулагдсан түүхээс

2019 оны 3-р сарын 22-нд Монголын Network Operators’ Group буюу MNNOG-н анхны албан ёсны уулзалт ШУТИС – БУХС буюу хуучнаар КТМС-д Монголын бүх үүрэн операторууд, интернэт үйлчилгээ эрхлэгчид, боловсрол, судалгаа шинжилгээний байгууллага болон Мэдээлэл Холбооны чиглэлийн их дээд сургуулиуд зэрэг 20 гаруй байгууллагын 30 орчим оролцогчтойгоор зохион байгууллаа. Уг уулзалтанд Австрали улсын Брисбэйн хотоос APNIC-н ахлах сүлжээний шинжээч ноён Таши Пунцо алсын зайнаас оролцож бусад улс оронд NOG-ыг үүсгэх байгуулах туршлагаасаа хуваалцав.

 

Уулзалтаар хэлэлцсэн асуудлууд:

  1. NOGs (Network Operators Group)-н танилцуулга, түүний зорилго, үйл ажиллагаа, технологи суурьтай олон нийтэд үзүүлэх ашиг тусыг тайлбарлаж, Ази, Номхон далайн бүс нутаг бусад орнуудын NOG-ууд хэрхэн ажилладаг тухай ерөнхий мэдээллийг өгөх;

  2. Уулзалтанд оролцогсдын зөвшилдөөний үндсэн дээр MNNOG-ийг албан ёсоор зохион байгуулав;

  3. MNNOG-1 арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг хийв;

  4. MNNOG-1-ийг зохион байгуулах Хөтөлбөрийн баг (Program committee) болон Зохицуулалтын баг (Coordination committee)-уудыг бүрдүүлэв;

  5. MNNOG mail list болон түүний хэрэглээний зааварчилгааг танилцуулав.

 

Уулзалтаас гарсан үр дүнгүүд:

  • NOG-ын танилцуулга болон MNNOG-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Б.Баяр (Мобиком) танилцуулав.

  • MNNOG-ийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний суурь болохуйц нэн чухал мэдээллүүд болох бусад улс орнуудын сүлжээний операторуудын группын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, онцлох үйл явдал, туршлага зэрэг маш хэрэгтэй мэдээллүүдийг Таши Пунцо (APNIC) оролцогчдод танилцуулсан юм.

  • Энэ үйл явдлын бас нэг чухал үр дүн бол Хөтөлбөрийн баг (Program committee) болон Зохицуулалтын баг (Coordination committee)-уудыг бүрдүүлэх явдал байв. Эдгээр багуудыг оролцогчдын сайн дурын саналын үндсэн дээр бүрдүүлсэн бөгөөд энэ багууд нь 2019 оны 9-р сард APNIC-48-ийн дараа MNNOG 1-ийг зохион байгуулах юм.

 

MNNOG анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсан багийн гишүүддээ талархал илэрхийлье. # Амарсайхан, #Anar, #Ankhzaya, #Bayar, #Batbayar, #Baaska, #Gonchig, #Nyamaa, #Tugsuu, #Tuvshinbaya, r #Ulsaa

MNNOG-т нэгдэж, өөрийн санал бодлоо бусадтай хуваалцахыг хүсвэл https://mailman.apnic.net/mailman/listinfo/MNNOG хаягаар орж бүртгүүлнэ үү.